Skip to content

Мөрийтэй тоглоом тоглох нь буруу юу?

Мөрийтэй тоглоом тоглох нь буруу юу?

Библид юу гэж байдаг вэ?

 Мөрийтэй тоглох талаар Библид дэлгэрэнгүй байдаггүй ч Бурхан үүнийг буруу гэж үздэгийг Библийн зарчмуудаас мэдэж болно (Эфэс 5:17). a

  •   Мөрийтэй тоглох нь шунахай болгодог. Шунахайрахыг Бурхан үзэн яддаг (1 Коринт 6:9, 10; Эфэс 5:3, 5). Мөрийтэй тоглоомчид бусад хүнийг хохироож мөнгө хождог. Харин Библи бусдын эд хөрөнгөнд шунахыг буруушаадаг (Египетээс гарсан нь 20:17; Ром 7:7; 13:9, 10).

  •   Хүн мөрийтэй тоглоход, тэр байтугай бага мөнгөөр мөрийцөхөд ч мөнгөнд дуртай болдог (1 Тимот 6:9, 10).

  •   Ер нь мөрийтэй тоглодог хүн мухар сүсэг, азын тэнгэрт итгэдэг. Иймэрхүү зүйлд итгэж найдахыг Бурхан хиймэл шүтээн шүтэж байгаатай адил гэж үздэг бөгөөд таалдаггүй (Исаиа 65:11).

  •   Хялбар аргаар мөнгөтэй болохыг бус, нөр их хөдөлмөрлөхийг Библи уриалдаг (Номлогчийн үгс 2:24; Эфэс 4:28). Библийн зарчмыг баримталдаг хүмүүс «өөрөө хөдөлмөрлөж хоолоо олж иддэг» (2 Тесалоник 3:10, 12).

  •   Мөрийтэй тоглох нь өрсөлдөх сэтгэлтэй болгодог бөгөөд ийм байхыг Библи сайшаадаггүй (Галат 5:26).

a Мөрийтэй тоглох талаар Библид тодорхой дурдсан нэг л зүйл байдаг. Энэ нь Ромын цэргүүдийн тухай бөгөөд тэд шодох буюу мөрийцөж байгаад Есүсийн хувцсыг авчээ (Матай 27:35; Ёохан 19:23, 24; «Contemporary English Version»; «Good News Translation»).