Матайн бичсэн сайн мэдээ 1:1–25

  • Есүс Христийн угийн бичиг (1-17)

  • Есүс төрөв (18-25)

1  Есүс Христийн* амьдралын тухай өгүүлдэг ном. Есүс нь Давидын удмын, Давид нь Абрахамын удмын хүн юм.   Абрахам Исаакийн эцэг,Исаак Иаковын эцэг,Иаков нь Иуда болон ах дүү нарынх нь эцэг* юм.   Иуда нь Перез болон Зерагийн эцэг. Тэдний эх нь Тамар.Перез Хезроны эцэг,Хезрон Рамын эцэг,   Рам Амминадабын эцэг,Амминадаб Нахшоны эцэг,Нахшон Салмоны эцэг,   Салмон Боазын эцэг. Боазын эх нь Рахаб.Боаз Обедын эцэг. Обедын эх нь Рут.Обед Иессийн эцэг,   Иесси Давид хааны эцэг,Давид Соломоны эцэг. Соломоны эх нь Уриагийн эхнэр байсан эмэгтэй юм.   Соломон Рехобоамын эцэг,Рехобоам Абиагийн эцэг,Абиа Асагийн эцэг,   Аса Иехошафатын эцэг,Иехошафат Иехорамын эцэг,Иехорам Уззиагийн эцэг,   Уззиа Иотамын эцэг,Иотам Ахазын эцэг,Ахаз Хезекиагийн эцэг, 10  Хезекиа Манассегийн эцэг,Манассе Амоны эцэг,Амон Иосиагийн эцэг, 11  Иосиа нь Иекониа болон ах дүү нарынх нь эцэг юм. Вавилонд олзлогдохоос өмнө тэд төржээ. 12  Вавилонд олзлогдсоноос хойш Иекониа нь Шеалтиел гэдэг хүүтэй болжээ.Шеалтиел Зеруббабелын эцэг, 13  Зеруббабел Абиудын эцэг,Абиуд Елиакимын эцэг,Елиаким Азорын эцэг, 14  Азор Задокийн эцэг,Задок Ахимын эцэг,Ахим Елиудын эцэг, 15  Елиуд Елеазарын эцэг,Елеазар Матаны эцэг,Матан Иаковын эцэг, 16  Иаков Иосефын эцэг юм. Иосеф бол Христ болсон Есүсийн эх Мариагийн нөхөр болой. 17  Үе удам нь ийм юм. 14 үе буюу Абрахамаас Давид, 14 үе буюу Давидаас Вавилонд олзлогдох хүртэл, 14 үе буюу Вавилонд олзлогдсоноос хойш Христийг оруулж тоолсон билээ. 18  Есүс Христийн төрсөн түүх. Есүсийн эх Мариатай Иосеф сүй тавьсан байв. Гэвч Мариа гэрлэхээсээ өмнө Бурхны агуу хүчний нөлөөгөөр хөл хүнд болсон байлаа. 19  Тиймээс сүйт залуу* Иосеф олонд мэдэгдэлгүй Мариагаас салъя гэж боджээ. Учир нь тэрээр Бурхнаас эмээдэг хүн байсан бөгөөд Мариаг шившиг болгохыг хүссэнгүй. 20  Тэгтэл Еховагийн* тэнгэрийн элч зүүдэнд нь үзэгдэж, «Давидын удмын Иосеф оо, Мариатай гэрлэхээс бүү ай*. Учир нь Бурхны агуу хүч нөлөөлж Мариа хөл хүнд болсон юм. 21  Төрүүлэх хүүг нь Есүс* гэж нэрлээрэй. Учир нь тэрээр хүмүүсийг нүглээс чөлөөлнө» гэж хэлжээ. 22  Энэ бүхэн зөнчөөрөө хэлүүлсэн Еховагийн* зөгнөл биелсэн хэрэг байв. 23  Тэрээр: «Онгон эмэгтэй жирэмсэлж, хүү төрүүлнэ. Тэд түүнийг Иммануел гэж нэрлэнэ» хэмээжээ. Энэ нэр «Бурхан бидэнтэй хамт» гэсэн утгатай юм. 24   Ингээд Иосеф сэрж, Еховагийн* тэнгэрийн элчийн хэлснээр Мариатай гэрлэв. 25  Гэхдээ хүүг төрүүлтэл Мариатай хавьтсангүй. Иосеф хүүг Есүс гэж нэрлэжээ.

Зүүлт

Грек үг. «Тослогдсон нэгэн» гэсэн утгатай цол юм.
«Эцэг» гэдэг үгээр төрсөн эцгийг нь юм уу өвөг дээдсийг нь хэлсэн.
Үгч. «нөхөр». Иудейчүүд сүй тавьсан хүмүүсийг нөхөр эхнэр гэж үздэг байжээ.
Ехова гэдэг нь Бурхны нэр бөгөөд Грек Судрын энэ орчуулгад 237 удаа гардгаас эхнийх нь энэ зүйлд гардаг. Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгч. «эхнэр Мариагаа гэртээ аваачихаас бүү ай»
Еврейгээр «Иешуа». «Ехова авардаг» гэсэн утгатай.
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгийн тайлбарыг үзнэ үү.