Skip to content

Гарчиг руу орох

Судлахад тус болох зөвлөгөө

Судлахад тус болох зөвлөгөө

Дууныхаа үгийг цээжлэх нь

«Ехова JW телевизийн хөтөлбөрт тавигддаг дуунуудаар намайг урамшуулдаг. Тэдгээрийн ачаар өөрийгөө хэнд ч хэрэггүй гэсэн бодлоосоо салж чаддаг» Лоррэйн, АНУ.

Дуу дуулах нь Христийн дагалдагчдын шүтлэгийн салшгүй хэсэг байсаар ирсэн (Кол. 3:16). Хэрэв дууныхаа үгийг цээжилчихвэл дууны ном юм уу электрон хэрэгсэлгүй байсан ч дуугаа дуулж ач тусыг нь хүртэнэ. Дараах зөвлөгөө цээжлэхэд тань тустай.

  • Утгыг нь ойлгохын тулд шүлгийг нь анхааралтай уншаарай. Утгыг нь ойлгочихвол үгийг нь санахад амар байна. Бүх дуу, тэр дунд шинэ дуу, хүүхдэд зориулсан дууны үг ч jw.org сайтад бий. «Номын сан» руу орж «Хөгжим» гэснийг дараарай.

  • Дууныхаа үгийг цаасан дээр бичээрэй. Ингэвэл ой тоонд тань хоногшиж илүү хурдан цээжилнэ (Д.хууль 17:18).

  • Чанга дуулж дасгал хийгээрэй. Дахин дахин үгийг нь уншиж, дуулаарай.

  • Цээжилсэн эсэхээ шалгаарай. Үгийг нь харахгүйгээр дуулж, хэр сайн цээжилснээ шалгаарай.