Skip to content

Гарчиг руу орох

Библид юу гэж байдаг вэ?

Библид юу гэж байдаг вэ?

Шашин шүтлэг хүний зохиосон зүйл үү?

ХҮМҮҮС ЮУ ГЭЖ БОДДОГ ВЭ? Хүний зохиосон зүйл гэж үздэг хүн байхад зарим нь, шашнаар дамжуулан Бурхан хүмүүстэй харьцдаг гэж үздэг. Та юу гэж боддог вэ?

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл» гэж бий (Иаков 1:27). Цэвэр ариун, жинхэнэ шүтлэг Бурхнаас эхтэй.

БИБЛИД ӨӨР ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

  • Библийн үнэнд үндэслэсэн итгэл үнэмшил Бурхны таалалд нийцдэг (Иохан 4:23, 24).

  • Хүний үзэл бодолд үндэслэсэн шашин ямар ч тусгүй (Марк 7:7, 8).

Ямар нэгэн шашинд харьяалагдах шаардлагатай юу?

ТАНЫ БОДЛООР...

  • Тийм

  • Үгүй

  • Ямар шашин гэдгээс шалтгаална

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя. Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болихгүй байя» (Еврей 10:24, 25). Өөрийг нь шүтдэг хүмүүсийг зохион байгуулалттай байж, хамтдаа цуглаасай гэж Бурхан хүсдэг.

БИБЛИД ӨӨР ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

  • Бурхныг шүтдэг хүмүүс нэг итгэл үнэмшилтэй байх ёстой (1 Коринт 1:10, 11).

  • Бурхны сайшаалыг хүлээдэг шашныг шүтдэг хүмүүс дэлхий дахины ах дүүсийн барилдлагад нэгддэг (1 Петр 2:17).