Skip to content

Гарчиг руу орох

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

Дэлхий сүйрч байна—Библид юу гэж байдаг вэ?

Дэлхий сүйрч байна—Библид юу гэж байдаг вэ?

 «Хүмүүс бидний зүй бус үйлдлээс болж цаг уурын өөрчлөлттэй холбоотой сүйрэл улам ойртож байна. Том том хотууд усанд автана, урьд өмнө болж байгаагүйгээр хэт хална, аймшигт шуурга болно, хаа сайгүй цэвэр усны дутагдалд орно, ургамал, амьтны төрөл зүйлүүд хэдэн саяараа устаж үгүй болно. Энэ бол зүгээр нэг төсөөлөл эсвэл хэтрүүлэг биш юм. Эрчим хүчний зарцуулалт энэ хэвээрээ үргэлжилбэл ийм үр дагаварт хүрнэ гэж шинжлэх ухаан анхааруулж байна» (2022 оны 4-р сарын 4-нд нийтлэгдсэн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн зөвлөлийн гаргасан тайлангийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гүтеррешийн хэлсэн үгнээс).

 «Цаг уурын өөрчлөлттэй холбоотой сүйрэлд ойрын жилүүдэд [АНУ дахь] 423 үндэсний цэцэрлэгт хүрээлэн бараг бүгд өртөнө гэж эрдэмтэд сэрэмжлүүлж байна. Учир нь уг цэцэрлэгт хүрээлэнгүүд температурын өсөлтөд маш эмзэг ажээ. Үер ус, гал түймэр, дэлхийн дулаарал, туйлын мөс хайлах, далайн түвшин нэмэгдэх. Энэ бүхнийг харахаар Библиэс уншиж байгаа юм шиг санагддаг» («Йелловстоунд болсон үер бол удахгүй болох гамшгийн дохио» өгүүллээс, «Нью Йорк Таймс» 2022 оны 6-р сарын 15).

 Байгаль орчны асуудал шийдэгдэх болов уу? Хэн шийдвэрлэх вэ? Библид юу гэж байдгийг үзээрэй.

Байгаль орчны сүйрлийг зөгнөсөн

 Бурхан «дэлхийг устгагчдыг устгана» гэж Библид байдаг (Илчлэл 11:18). Энэ зөгнөлөөс гурван зүйл харагдаж байна:

  1.  1. Хүний үйлдэл дэлхийд ноцтой хор хөнөөл учруулна.

  2.  2. Дэлхийг сүйрүүлэх явдал заавал эцэс болно.

  3.  3. Байгаль орчны асуудлыг хүн биш, Бурхан шийдвэрлэнэ.

Манай дэлхийг гэрэлт ирээдүй хүлээж байна

 «Дэлхий ертөнц үүрд үлддэг» гэж Библид байдаг (Номлогчийн үгс 1:4). Манай гараг дээр хүн мөнхөд амьдарна гэсэн үг.

  •   «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуулал 37:29).

 Байгаль дэлхий маань бүрэн сэргэнэ.

  •   «Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ» (Исаиа 35:1).