Skip to content

Гарчиг руу орох

Halfpoint Images/Moment via Getty Images

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

Олон нийтийн сүлжээ хүүхдэд сөргөөр нөлөөлдгийг эрүүл мэндийн мэргэжилтэн анхааруулжээ—Библид юу гэж байдаг вэ?

Олон нийтийн сүлжээ хүүхдэд сөргөөр нөлөөлдгийг эрүүл мэндийн мэргэжилтэн анхааруулжээ—Библид юу гэж байдаг вэ?

 Олон нийтийн сүлжээ хүүхэд залууст муугаар нөлөөлж байгааг АНУ-ын Эрүүлийг хамгаалахын дарга 2023 оны 5-р сарын 23-нд анхаарууллаа.

  •   «Олон нийтийн сүлжээ хүүхэд багачууд, өсвөр насныханд зарим талаар үр ашигтай ч сэтгэл зүй, биеийн эрүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүйг нотлох баримт их байна» («Олон нийтийн сүлжээ ба хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд: АНУ-ын Эрүүлийг хамгаалахын даргын зөвлөмж», 2023 он).

 Эцэг эхчүүд энэ талаар анхаарах цаг болсныг дээрх зөвлөмжид дурдсан судалгаа харуулдаг.

  •   «Олон нийтийн сүлжээнд өдөрт 3-аас дээш цаг зарцуулдаг» 12–15 насныханд «сэтгэл түгших, сэтгэл гутрах зэрэг сэтгэцийн эмгэгтэй болох эрсдэл хоёр дахин их байжээ».

  •   «Олон нийтийн сүлжээг ихээр хэрэглэдэг» 14 насныхны дунд «нойргүйдэх, цахим халдлагад өртөх, гадаад байдалдаа сэтгэл дундуур байх, өөрийгөө үнэлэхгүй байх, сэтгэл гутрах явдал их гарчээ. Энэ нь хөвгүүдээс илүү охидод их тохиолдсон байна».

 Эцэг эхчүүд хүүхдээ ийм аюулаас хэрхэн хамгаалах вэ? Тустай зөвлөгөө Библид бий.

Эцэг эхчүүд яах хэрэгтэй вэ?

 Хараа хяналт тавих. Эрсдэлийг тооцож үзээд олон нийтийн сүлжээг хүүхдэдээ хэрэглүүлэх эсэхээ шийдээрэй.

 Олон нийтийн сүлжээ хэрэглэхийг зөвшөөрлөө гэхэд болзошгүй ямар аюул байдгийг мэдэж, цахим хэрэглээг нь хянаарай. Яаж?

 Зохисгүй контент үзэх аюулаас хүүхдээ хамгаалах. Зохисгүй контентийг ялгаж таниад түүнээс зайлсхийх аргыг хүүхдэдээ зааж өгөөрэй.

 Хязгаар тогтоох. Жишээ нь олон нийтийн сүлжээг хэзээ, хэр удаан ашиглахыг заасан дүрэм гаргаарай.