Skip to content

Гарчиг руу орох

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

Еховагийн Гэрчүүд ба хоморголон устгах явдал—Библид юу гэж байдаг вэ?

Еховагийн Гэрчүүд ба хоморголон устгах явдал—Библид юу гэж байдаг вэ?

 2023 оны 1-р сарын 27-ний өдөр бол Хоморголон устгалд өртсөн хүмүүсийг дурсах олон улсын өдөр юм. 75 гаруй жилийн өмнө болсон энэ харгис хэрцгий явдлыг Бурхан яагаад зөвшөөрсөн юм бол гэж та гайхаж байж болох юм.

 Еврейчүүд хоморголон устгах явдлын золиос болон маш аймшигтайгаар зовж шаналсан. Сая сая хүнийг зохион байгуулалттайгаар устгажээ. Энэ хоморголон устгах явдалд еврейчүүдээс өөр хүмүүс ч өртсөн юм. Тэдний дунд итгэл үнэмшлээсээ болж хавчигдаж байсан Еховагийн Гэрчүүд ч байжээ.

«Ирээдүй ба найдвар»

 Хоморголон устгах явдал дахин болох вий гэж олон хүн айдаг. Гэхдээ ирээдүйд дахин ийм аймшигтай явдал болохгүй гэсэн сайхан амлалт Библид бий.

  •   «Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм гэж ЭЗЭН тунхаглаж байна» (Иеремиа 29:11).

 Ехова Бурхан муу муухайг эцэслэн учирсан хохирлыг арилгаж энэ найдварыг биелүүлнэ. Тэр тун удахгүй дараах зүйлүүдийг хийнэ.

  •   Бусдад гай учруулдаг хар санаатныг байхгүй болгоно (Сургаалт үгс 2:22).

  •   Зовж шаналсан хүмүүсийг тайвшруулна (Илчлэл 21:4).

  •   Нас барсан хүмүүсийг дэлхий дээр амилуулна (Ёохан 5:28, 29).

 Библид байдаг энэ сайхан найдварт та итгэж болно. Яагаад итгэж болохыг мэдэж авахын тулд Библийн үнэ төлбөргүй хичээл хийхийг танд санал болгож байна.