Skip to content

Гарчиг руу орох

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

Амин чухал бяцхан төхөөрөмж

Амин чухал бяцхан төхөөрөмж

2020 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 1

 Еховагийн Гэрчүүд Библид үндэслэсэн ном хэвлэл болон видеог цахим хэлбэрээр өмнөхөөсөө илүү их авч байна. Гэхдээ дэлхийн олон газрын ах дүү маань интернэтэд холбогдох санхүүгийн боломж муутай. Тэгвэл зарим нь цахилгаан байнга тасардаг, интернэтийн хурд муу, эсвэл огт интернэтгүй газар амьдардаг.

 Харин саяхнаас итгэл нэгтнүүд маань интернэтгүй үед ч хэвлэл татаж авах боломжтой болжээ. Яаж тэр вэ?

 JW Box гэх жижиг төхөөрөмжийг интернэтийн асуудалтай хурлууд руу явуулж байгаа. Энэ нь арилжааны компанийн нийлүүлдэг сүлжээний төхөөрөмжтэй, Бетелийн Компьютерын хэлтсийн гаргасан программ хангамжаар ажилладаг хэрэгсэл юм. Дотроо jw.org сайтад гарсан цахим хэвлэл, видеотой. Нэг төхөөрөмж нь ойролцоогоор 75 ам.долларын өртөгтэй.

 Цуглааны танхимд ах дүү нар маань гар утас юм уу таблетаараа JW Box-т Wi-Fi-аар холбогдоод хэвлэл, видео татаж авах боломжтой. Хуучин загварын юм уу хямдхан гар утсаар ч холбогдож болно. Гэтэл цуглааны танхим интернэтгүй байхад шинээр гарсан хэвлэлийг JW Box руу яаж оруулдаг юм бол? Үе үе салбараас jw.org дээр шинээр гарсан видео болон хэвлэлийг флаш (4 ам.долларын үнэтэй) дээр буулган явуулдаг. Тэрийгээ JW Box руу хуулна.

 Ах дүү нар маань JW Box-оос ямар ач тус хүртсэн вэ? Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад амьдардаг Натан Адруандра гэдэг аав: «Би ”Өө, Ехова, ... Би танд найддаг”, ”Лотын эхнэрт юу тохиолдсоныг санагтун” гэсэн хоёр киног татаж авах гэж нэлээд оролдсон ч чадаагүй. Тэгээд урам их хугарсан. Харин одоо эдгээр киног утсандаа татаж авах боломжтой боллоо. Ингэснээр хүүхдүүддээ Бурхны Үгийг заах эцгийн үүргээ илүү сайн биелүүлж байгаа» гэжээ.

 Нигерийн хурлуудад JW Box-ыг ашиглахад тусалдаг нэг Гэрч ингэж ярьжээ. «Ах дүү маань JW Box-ыг Еховагийн өгсөн онцгой бэлэг гэж үздэг. Тэд “заах ажлын багажийн хайрцаг” дахь ном хэвлэл, видеог тун амархан татаж авдаг болсондоо маш их баярлаж байгаа».

 Нийт 1700 гаруй төхөөрөмжийг Африк, Номхон далайн орнууд болон Өмнөд Америкийн ах дүү нарт явуулсан байгаа. Бас өөр олон хуралд явуулах төлөвлөгөөтэй байна. Энэ ажлыг дэлхий дахины үйл хэрэгт зориулсан хандивын мөнгөөр амжуулдаг. Олон хүн donate.dan124.com сайтаар хандив өргөж байгаа. Өгөөмөр сэтгэлтэй та бүхэнд талархлаа илэрхийлье.